ICT EXPO 2020-д МЦХ ХК шинэ бүтээгдэхүүн TV ROOM үйлчилгээгээр амжилттай оролцлоо.


Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO99 жилийн түүхтэй TELECOM MONGOLIA COMPANY тасралтгүй 14 дэх жилдээ 2020.10.09-10.11ний хооронд амжилттай оролцлоо. МЦХ ХК нь суурин утас, интернэт, олон улсын яриа, кабелийн тв, мэдээллийн лавлах үйлчилгээ зэргээр монгол улсын 21 аймаг 330 гаруй сумдад үйл ажиллагаагаа хүргэдэг бөгөөд энэ удаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болох ОТТ үйлчилгээг TV ROOM нэртэйгээр зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчиддээ албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ.

TV ROOM  үйлчилгээ нь хэрэглэгч интернэтээр дамжуулан монгол, гадаадын шилдэг телевизийн сувгууд болон видео контентийг дуу дүрсний өндөр нягтаршилтайгаар ухаалаг төхөөрөмж ашиглан үзэх боломжтой үйлчилгээ юм.

Хэрэглэгч хүссэн үедээ хүссэн контентоо хаанаас ч хүссэн төхөөрөмжөөрөө  үзэх уян хатан чанарыг илүүд үздэг болсоноор OTT үйлчилгээний эрэлт их байна.  

ICT EXPO20 үзэсгэлэн 3 өдөр үргэлжилсэн бөгөөд нийтдээ 40,000 гаруй хүн оролцлоо.Үзэсгэлэнгийн үеэр TV ROOM үйлчилгээтэй танилцсан нийт хүмүүст сугалаанд оролцох эрх олгож сугалаа бүр бэлэгтэй байснаас гадна супер азтан тодруулж TVROOM үйлчилгээний 216,000₮ үнэ бүхий дэлгэцээ 4 хувааж зэрэг үзэх горимтой, утасгүй интернэт дэмжигч смарт боксыг гардууллаа.

TV ROOM үйлчилгээний ялгарах онцлог давуу талууд

  • Бусад ОТТ-гээс хамгийн сүүлийн үеийн вершион
  • Утасгүй интернэт дэмжих смарт бокстой,
  • Дэлгэцээ 4 хувааж зэрэг үзэх горимтой,
  • 96 цагийн нөхөж болон ухрааж үзэх үйлчилгээтэй,
  • Хамгийн  олон тв-ийн суваг /SPS болон BOX-н суваг /
  • Дагалдах видео контентууд үнэгүй ба
  • Өөрийн интернэтийн болон кабелийн телевизийн сүлжээтэй гэдгээрээ онцлог юм.

TV ROOM үйлчилгээг гар утас, таблет зэрэг өөрийн хүссэн төхөөрөмжөөрөө дамжуулан интернэт орчинд үзэх боломжтой ба STANDART 7700 болон PREMIUM 13,200₮ сарын суурь хураамж бүхий 2 төрлийн багцаас сонголтоо хийх боломжтой.

TVROOM үйлчилгээний 216,000₮ үнэ бүхий дэлгэцээ 4 хувааж зэрэг үзэх горимтой, утасгүй интернэт дэмжигч смарт боксыг 2020.12.01 хүртэлх хугацаанд 20% хөнгөлөлттэй олгох, 24-36 сарын гэрээ байгуулан лизингээр авах нөхцөлийг хэрэглэгч түмэндээ тус тус санал болгож байна.