Хувьцаа эзэмшигчдийн бүтэц

Хувьцаа эзэмшигчид

 2022 оны эхний хагас жилийн байдлаар

  • Гадаад хувьцаа эзэмшигч - 79 – 171,401ш
  • Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд - 13 – 70,180ш
  • 100 - с доош ширхэг хувьцаа эзэмшигч – 2981
  • 100-1,000 ширхэг хүртэл хувьцаа эзэмшигч - 859
  • 1,000 - с дээш ширхэг хувьцаа эзэмшигч – 65

 

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН БҮРТГЭЛД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын Кореа телеком корпорацийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хувьцааны 40 хувийг /10,348,111 ширхэг хувьцаа/ Монгол Улсын Засгийн газар худалдан авах арилжаа 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болж, уг арилжаагаар Монгол Улсын Засгийн газар Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцааны хяналтын багцыг дангаараа худалдан авсан.

Монгол Улсын Засгийн газар Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу Монголын цахилгаан холбоо ХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн хувиас бусад хэсгийг худалдан авах тендер саналыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нийт 7,572 ширхэг МЦХ ХК-ийн хувьцааг худалдан авсан байна.

Ийнхүү Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын цахилгаан холбоо ХК-ийн нийт хувьцааны 94.7 хувь буюу 24,499,287 ширхэг хувьцааг Монгол Улсын Засгийн газар, 5.3 хувь буюу 1,370,989 ширхэг хувьцааг Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд тус тус эзэмшиж байна.

НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Нэр Эзэмшиж буй хувьцааны тоо Эзэмшиж буй хувьцааны хувь
1 Монгол Улсын Засгийн Газар 24,499,287 94.7 %