Танилцуулга

Үндэсний лавлах 1900-1109

Түүхэн замнал:

Үндэсний лавлах 1900-1109 нь Монголын хамгийн анхны лавлах утасны үйлчилгээ бөгөөд түүхэн хөгжлийнхөө явцад 1956 оноос "09", "109", "1109", 1900-1109 болон өргөжин бүх төрлийн мэдээ мэдээлэл, албан байгууллага ААН, үзвэр үйлчилгээ, бүх төрлийн ханшийн лавлагаа өгч өнөөдрийг хүртэл  өөрийн гэсэн үйлчилгээний арга барил, соёл, арвин туршлагыг хуримтлуулан ажиллаж байна.

4 оронтой ярианы  тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлэх талаар ХХЗХ-ны шийдвэрийн дагуу МЦХ ХК-нь энгийн тарифтай 109 дугаарын дуудлагыг 2004 онд анхны лавлах 1109 "Мэдээллийн хөтөч" нэртэй болгож, 2014 оноос эхлэн 1900-1109 рүү шилжин "Үндэсний Лавлах" нэртэй болж бүх аймгуудын лавлах үйлчилгээний дуудлагыг шилжүүлэн авсан. Ингэснээр орон даяар нийт хэрэглэгчид 1109-ээс нэгдсэн нэг баазын мэдээлэл авах боломж бүрдсэн.

МЦХ ХК-ийн Үндэсний Лавлах дуудлага үйлчилгээний төв нь 60 гаруй ажилтантай, хоногт 10,000 хүртэлх дуудлага хүлээн авах, яриа боловсруулах хүчин чадалтай. 24 цагийн турш УБ хот болон 21 аймаг 330 гаруй сумд хүрч мэдээлэл лавлагааг түргэн шуурхай, үнэн бодитоор дамжуулан ажиллаж байна.

Давуу талууд:

  • Лавлах үйлчилгээний зах зээлд анхдагч болон үйл ажиллагаагаа явуулсан олон жилийн туршлага, мэдээллийн арвин дата бааз, эх үүсвэртэй.
  • Бүх төрлийн лавлах үйлчилгээнээс гадна такси дуудлагын үйлчилгээ, тоглолт үзвэрийн билет хүргэлт, дуудлагын жолоочийн үйлчилгээ, бусад бүтээгдэхүүн хүргэлтийн үйлчилгээ.
  • Төрийн үйлчилгээний лавлагаа буюу иргэний бичиг баримтын бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг бүрэн дүүрэн авах боломжтой.

Лавлах үйлчилгээний тариф 

Мэдээлэл лавлагааны зориулалттай Үндэсний лавлах 1900-1109 тусгай дугаарт дуудлага хийх тариф

/НӨАТ ороогүй/