Сар шинийн баярын зад хямдралаа зарлалаа

Угтан золгож буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Цахилгаан Холбоо компани хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.Суурин утас болон интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгчдэд эхний сард холболтын хураамжийн 50% -тай дүйцэхүйц бусад сүлжээнд ярих ярианы эрх олгож байна. Суурин утасны урьдчилсан төлбөрт хэрэглэгч болон МiP70 үйлчилгээний хэрэглэгч хоногтой картаар дансаа цэнэглэвэл 30 хоног нэмэгдэнэ. Мөн Easy олон улсын ярианы

  • 3,000 карт 2-ийг авбал 1 үнэгүй,

  • 5,000 карт 1-ийг авбал 1 үнэгүй карт олгох бэлэгтэй карт та бүхнийг хүлээж байна.

Харин Wifi картын хэрэглэгч та бүхэн

  • 25,000 төгрөгийн үнэтэй картыг 20,000 төгрөгөөр

  • 18,500 төгрөгийн картыг 15,000 төгрөгөөр

  • 7,500 төгрөгийн картыг 5,000 төгрөгөөр тус тус хямдруулан аваарай.

Суурин утасны хэрэглэгчид бүтэн жил ашиглана гэсэн нөхцөлөөр гэрээ байгуулан суурин утасны аппаратыг 10 сарын хугацаанд тэнцүү төлөлтийн хуваариар сарын төлбөр дээр 4,000 төгрөг төлөх нөхцөлөөр авах таатай нөхцөлийг зөвхөн энэ өдрүүдэд олгож байна. Үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ хэрэглэгч та азын 4 бэрх буулгаж тахиа жилийнхээ аз хийморийг сорихоо мартуузай.