Улаанбаатар хотод үнэ цэнэтэй дугаарыг өгөх шалгуурууд

Суурин утасны үнэ цэнэтэй дугаарыг зах зээлд идэвхижүүлэн, борлуулалтыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн бизнесийн буюу үйлчилгээний байгууллагууд үнэ цэнэтэй алтан дугаарыг үнэгүй мөнгө, хүрэл дугаарыг хөнгөлөлттэй эзэмших боломж олгож байна.

Хөтөлбөрт хамрагдах байгууллагууд:

  • Бизнесийн буюу үйлчилгээний байгууллагууд

Хөтөлбөрт хамрагдах байгууллагад тавигдах шалуур

  • Тухайн байгууллагын үйл ажиллагаа нь тогтмол, олонд танигдсан байх
  • МЦХ ХК-ийн хэрэглэгч бол:
  • 3-с дээш жил тогтмол хэрэглэн төлбөрөө хугацаандаа төлсөн байх
  • Групп дугаар болон ISDN-ий гэрээтэй байгууллагуудад шууд олгоно.
  • Манай байгууллагаас 5-с дээш суурин утас шинээр авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд
  • Бизнесийн үйл ажиллагааны чиглэлд үнэ цэнэтэй дугаар зайлшгүй шаардлагатайг нотлох

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Албан хүсэлт ,аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар болон бусад шаардлагатай бичиг баримт

Сонгон шалгаруулалтын хугацаа

  • 2016.03.28 - 2016.04.01 - ийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд хэрэглэгчийн шалгаруулалт явагдана.