ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо 2018 оны 05 -р сарын 10

 

Тендер шалгаруулалтын нэр:  Компьютер түүний дагалдах хэрэгсэл

Тендер шалгаруулалтын дугаар:  МЦХ/201802006

                       

Монголын Цахилгаан Холбоо ХК  эрх бүхий тендерт оролцогчдоос Компьютер түүний дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендерийг tender.gov.mn сайтад цахимаар ирүүлэхийг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн саналаас доошгүй.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож байгаа тендерийн саналаас багагүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2016 он, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

Тендерийн хамт : 3’000000.00  төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх ба баталгааны хүчинтэй хугацаа нь 2018.08.24 өдрийг дуустал байна.

 

Тендерийг 2018 оны 06-р сарын 11 -ны өдөр 11 цаг 00 минутаас өмнө цахимаар  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг доорх хаяг,  байршилд 2018  оны 06-р сарын 11-ны өдөр 11 цаг 30 минутанд нээнэ.

 

           

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 

Сонирхсон этгээд  tender.gov.mn сайтаас тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авч болно.

 

Тендерийн нээлт:

Монголын Цахилгаан Холбоо ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Энхтайвны өргөн чөлөө-1, Төв шуудангийн байр 3-р давхар, 309 тоот өрөө

Улаанбаатар  хот

Харилцах утас:70102204,70102213, Факс:70102204