ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо : 2017 оны 12 дугаар сарын 8

 

МЦХ” ХК-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул Төрийн аудитын байгууллагын сонгон шалгаруулалтын хураангуй жагсаалтад багтсан эрх бүхий зөвлөхийг  саналаа ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эрх бүхий зөвлөх (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журмын дагуу Чанарын үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

 

Техникийн саналын эх хувь болон хуулбар хувийг нэг дугтуйнд хийн битүүмжилж, ТЕХНИКИЙН САНАЛ” гэж тэмдэглэнэ. Санхүүгийн саналын эх хувь болон хуулбар хувийг өөр нэг  дугтуйнд  хийн  битүүмжилж, “САНХҮҮГИЙН САНАЛ. ТЕХНИКИЙН САНАЛТАЙ ХАМТ НЭЭЖ ҮЛ БОЛНО” гэж тэмдэглэнэ. Үүний дараа эдгээр хоёр дугтуй бүхий саналуудыг нэг дугтуйнд хийн битүүмжилж ҮНЭЛГЭЭНИЙ ХЭСГИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР НЭЭЖ ҮЛ БОЛНО” гэж анхааруулж тэмдэглэсэн байна.

 

Тендерийг 2018 оны 01-р сарын 08-ны өдөр 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018оны 01-р сарын 08-ны өдөр 16 цаг 00 минутанд нээнэ.

 

Тендерийн хамт 400,000₮-ний дүнтэй тэнцэх “Тендерийн баталгаа” ирүүлнэ.

 

            Данс: Голомт банк 1131039768

 

Тендерийн материал хүлээж авах хаяг:

Монголын Цахилгаан Холбоо ХК

Энхтайвны өргөн чөлөө-1

Чингэлтэй дүүрэг, МЦХ ХК-ийн  байр

Улаанбаатар хот-15160

Харилцах утас/ факс-70102201/ 70102204

                Өрөөний  дугаар-3 давхарт 308 тоот