ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо 2017 оны 10-р сарын 17
Тендер шалгаруулалтын нэр: “Төлбөр тооцооны нэгдсэн системийн тоног төхөөрөмж,
программ хангамж”-ийг цогцоор нийлүүлэх, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: МЦХ/2017/00012
Тендерийн бичиг баримтын код: МЦХ/2017/00012
Монголын Цахилгаан Холбоо ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Төлбөр тооцооны нэгдсэн системийн тоног төхөөрөмж, программ хангамж”-ийг цогцоор нийлүүлэх, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 /жар/ хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жилийн нийт борлуулалтын хэмжээ 120 тэрбум төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Санал болгож байгаа тендерийн үнийн саналаас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
2015 он, 2016 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
Тендерийн хамт: Санал болгож буй үнийн саналын 2% /хоёр хувь/-тай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 11-р сарын 17-ны өдөр 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017оны 11-р сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутанд нээнэ.
Голомт банк 1131039768 /төгрөг/
Худалдаа Хөгжлийн банк 499025981 /ам.доллар/
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Г.Сэрсмаа
Монголын Цахилгаан Холбоо ХК Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө-1, МЦХ ХК-ийн 3-р давхар, 309 тоот өрөө
Улаанбаатар хот
Харилцах утас:70102201