ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо 2019 оны 06 -р сарын 17
Тендер шалгаруулалтын нэр: “GPON сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах”
Тендер шалгаруулалтын дугаар: МЦХ/201901003
“Монголын Цахилгаан Холбоо” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “GPON сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах” тендерийг tender.gov.mn сайтад цахимаар ирүүлэхийг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний 2 жилийн борлуулалтын хэмжээ нь аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн саналаас доошгүй байна. Нотлох нотолгоо ирүүлнэ.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016 он, 2017он, 2018 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
Тендерийн хамт : 18,400,000₮ (Арван найман сая дөрвөн зуун мянган төгрөг)-ийн “Тендерийн баталгаа” ирүүлэх ба баталгааны хүчинтэй хугацаа 2019 оны 09-р сарын 13-ны өдрийг дуустал байна
Тендерийг 2019 оны 07-р сарын 17-ны өдөр 15 цаг 00 минутаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг доорх хаяг, байршилд 2019 оны 07-р сарын 17-ны өдөр 15 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Сонирхсон этгээд tender.gov.mn сайтаас тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авч болно.
Тендерийн нээлт:
Монголын Цахилгаан Холбоо ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө-1, Төв шуудангийн байр 3-р давхар, Уулзалтын өрөө
Улаанбаатар хот
Харилцах утас:70102201,70102204