ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо 2018 оны 06 -р сарын 15

Тендер шалгаруулалтын нэр: “GPON сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах

Тендер шалгаруулалтын дугаар:  МЦХ/201802010

                    

Монголын Цахилгаан Холбоо ХК  эрх бүхий тендерт оролцогчдоос “GPON сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах тендерийг tender.gov.mn сайтад цахимаар ирүүлэхийг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн саналаас доошгүй.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож байгаа тендерийн саналаас багагүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2016 он, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Тендерийн хамт : 19.392.600,00  төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх ба баталгааны хүчинтэй хугацаа нь 2018.09.27 өдрийг дуустал байна.

Тендерийг 2018 оны 07-р сарын 16 -ны өдөр 16 цаг 00 минутаас өмнө цахимаар  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг доорх хаяг,  байршилд 2018  оны 07-р сарын 16-ны өдөр 16 цаг 30 минутанд нээнэ.

  

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд  tender.gov.mn сайтаас тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авч болно.

Тендерийн нээлт:

Монголын Цахилгаан Холбоо ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Энхтайвны өргөн чөлөө-1, Төв шуудангийн байр 3-р давхар, Уулзалтын өрөө

Улаанбаатар  хот

Харилцах утас:70102209,70102204, 70102373