ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо 2018 оны 07 -р сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: “GPON сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах”
Тендер шалгаруулалтын дугаар: МЦХ/201802010
Монголын Цахилгаан Холбоо ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “GPON сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах” тендерийг tender.gov.mn сайтад цахимаар ирүүлэхийг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн саналаас доошгүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа тендерийн саналаас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2016 он, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
Тендерийн хамт : 19.392.600,00 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх ба баталгааны хүчинтэй хугацаа нь 2018.11.09 өдрийг дуустал байна.
Тендерийг 2018 оны 08-р сарын 28 -ны өдөр 15 цаг 00 минутаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг доорх хаяг, байршилд 2018 оны 08-р сарын 28-ны өдөр 15 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд tender.gov.mn сайтаас тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авч болно.
Тендерийн нээлт:
Монголын Цахилгаан Холбоо ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө-1, Төв шуудангийн байр 3-р давхар, Уулзалтын өрөө
Улаанбаатар хот
Харилцах утас:70102209,70102204, 70102373