ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо 2018 оны 06 -р сарын 12

 Тендер шалгаруулалтын нэр: Суурин утасны хуучин станцуудыг дараа үеийн (NGN) технологиор солих тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах

 

Тендер шалгаруулалтын дугаар: МЦХ/201802012 Монголын Цахилгаан Холбоо ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Суурин утасны хуучин станцуудыг дараа үеийн (NGN) технологиор солих тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулахтендерийг tender.gov.mn сайтад цахимаар ирүүлэхийг урьж байна.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн саналаас доошгүй.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа тендерийн саналаас багагүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016 он, 2017 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

 

Тендерийн хамт : 11.880.000,00 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэх ба баталгааны хүчинтэй хугацаа нь 2018.09.27 өдрийг дуустал байна.

Тендерийг 2018 оны 07-р сарын 16 -ны өдөр 15 цаг 00 минутаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг доорх хаяг, байршилд 2018 оны 07-р сарын 16-ны өдөр 15 цаг 30 минутанд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

 Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд tender.gov.mn сайтаас тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг авч болно.

Тендерийн нээлт:

 Монголын Цахилгаан Холбоо ХК Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-1, Төв шуудангийн байр 3-р давхар, 309 тоот өрөө 

 

Улаанбаатар хот Харилцах утас:70102204,70102213, Факс:70102204