ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо 2017 оны 11 -р сарын 30
Тендер шалгаруулалтын нэр: Серверийн хадгалах багтаамжийг өргөтгөх
Тендер шалгаруулалтын дугаар: МЦХ/201700013
Монголын Цахилгаан Холбоо ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Серверийн хадгалах багтаамжийг өргөтгөх тендер ирүүлэхийг урьж байна. Сонирхсон этгээд бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч
болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Санал болгож буй тендерийн үнийн саналын 40 хувиас доошгүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа тендерийн саналын 40 хувиас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2015 он, 2016 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
Тендерийн хамт : 2’000’000.00 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 01-р сарын 02 -ны өдөр 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан
тендерийг 2018 оны 01-р сарын 02-ны өдөр 10 цаг 30 минутанд нээнэ.
Голомт банк 1131039768
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Тендер хүлээн авах этгээд:
Монголын Цахилгаан Холбоо ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Энхтайвны өргөн чөлөө-1, Төв шуудангийн байр 3-р давхар, 309 тоот өрөө
Улаанбаатар хот
Харилцах утас:70102213,70102204